Пакистанд дэлбэрэлт болсны улмаас олон хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-08 17:47:14

ИСЛАМАБАД. /ВВС/. Пакистаны баруун өмнөд нутгийн Кветта хотын эмнэлгийг онилсон дэлбэрэлт болсны улмаас 53 хүн, тэдний дотор хуульч, сэтгүүлчид амь үрэгдсэн гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ.

Өнөө өглөө буудуулан амиа алдсан алдартай хуульч Билал Анвар Касигийн цогцсыг авчирч байхад эмнэлгийн яаралтай тусламжийн хаалганы дэргэд болсон уг халдлагын улмаас мөн хэдэн арван хүн шархадсан байна.

Уг халдлагыг хэн, ямар бүлэглэлийнхэн үйлдсэн нь хараахан тодорхой бус байна.

Ийм халдлага үйлдсэнийг тус улсын Ерөнхий сайд Наваз Шариф зэмлэн буруушаагаад “энэ улсын энх тайван байдлыг алдагдуулах гэсэн хэнийг ч зүгээр орхихгүй. Гэмт этгээдүүдийг олж, зохих шийтгэлийг нь ногдуулна” гэв.

Г.Доржханд

関連ニュース