“SWIFT” системийн орос хувилбарт гадаадын 70 банк нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-30 16:48:01

МОСКВА. /Zaobao/. Одоогийн байдлаар 12 улс орны 70 банк “SWIFT төлбөр тооцоо, санхүүгийн мэдээлэл дамжуулах системийн орос хувилбар болох “SPFS”-д нэгдэх боломжтой талаар ОХУ-ын Төв банк лхагва гарагт мэдэгджээ.


ОХУ-ын банкуудыг дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцааны нийгэмлэг болох “SWIFT”-ээс салгах эрсдэлтэй тул тус улсын Төв банк санхүүгийн мэдээлэл дамжуулах системийг боловсруулсан байна.


Энэ оны 2 дугаар сард ОХУ, Украины дайн эхэлсний дараа АНУ болон түүний холбоотнууд ОХУ-ын зарим банкуудыг “SWIFT төлбөрийн системээс гаргах шийдвэр гаргасан.


Тус систем нь дэлхийн банкны салбарыг 200 гаруй улс орон, бүс нутгийн олон арван мянган санхүүгийн байгууллагуудтай холбодог бөгөөд олон улсын гүйлгээний гол тулгуур юм.


ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина Оросын Үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны бага хурал дээр үг хэлэхдээ, “Одоогоор дэлхийн 12 орны 70 банк тус санхүүгийн мэдээлэл дамжуулах системд нэвтэрч байна” гэжээ. 

関連ニュース