Увс нууранд хүн осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-08-17 14:45:06

Увс нууранд хүн осолдлоо гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын хэлтэст энэ сарын 15-ны өдрийн 17 цаг 30 минутад  ирсэн байна.

Дуудлагын дагуу моторт завь болон дагалдах хэрэгсэлээр тоноглосон таван хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, Увс нууранд цогцосыг эрэн хайх үйл ажиллагаа явуулсан ч одоо хүртэл олоогүй байна. Усанд эндсэн хүн нь 27 настай залуу байсан бөгөөд зугаалж яваад нуурын гүн хэсэг рүү орсны улмаас хөл алдаж, улмаар живжээ.

Он гарсаар нууранд хүн эндсэн харамсалтай тохиолдол Увс аймагт хоёр дахь удаагаа гарч байгаа нь энэ юм.  

“Сүүлийн үед хур бороо элбэг орж гол усны түвшин дээшлэх төлөвтэй байгаа тул ард иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй” хэмээн аймгийн Онцгой байдлын албанаас сэрэмжлүүллээ.

Увс аймаг Б.Батхүү                          

関連ニュース