Япон валютын ханшийн савлагааны эсрэг “зохих” арга хэмжээг хэрэгжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Kyodo/. Япон улс валютын ханшийн савлагааны эсрэг “зохих”
алхмуудыг авч хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж тус улсын Сангийн сайд Сүзүки Шүничи
өнөө өглөө мэдэгджээ.
Иений
ам.доллартой харьцах ханш 149-т буюу сүүлийн 32 жилийн хамгийн доод түвшинд хүрсний дараа тэрбээр
ийнхүү мэдэгдсэн байна.
С.Шүничи
сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Япон улс валютын зах зээлийн нөхцөл байдлыг
нягт ажиглаж байгааг уламжилжээ.
Японы Төв банк
есдүгээр сард иений ханшийн хурдацтай уналтыг зогсоохын тулд интервенц хийсэн бөгөөд
цаашид нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж магадгүй байна.