“Tesla” компанийн орлого өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-20 14:42:57

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн орлого өнгөрсөн улиралд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Тус компани нь материалын зардал нэмэгдэж байгаатай холбогдуулан цахилгаан автомашиныхаа үнийг өсгөсөн нь орлого өсөхөд нөлөөлсөн байна.


Лхагва гарагт танилцуулсан энэ оны 7-9 дүгээр сарын тайланд дурдсанаар, компанийн орлогын хэмжээ 21.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 дахин өссөн үзүүлэлт болжээ.


Tesla” тайлант хугацаанд дэлхийн хэмжээнд 340 мянга гаруй цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаалсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 дахин өссөн байна. Мөн цэвэр ашгийн хэмжээ хоёр дахин өсөж, 3.2 тэрбум ам.долларт хүрчээ.


Гэхдээ Хятадын компаниудтай өрсөлдөөн нь ширүүсэж байгаа энэ үед “Tesla” тээврийн хэрэгслийнхээ үнийг өсгөсөн нь эрэлт буурахад хүргэж магадгүй гэдэгт зарим хөрөнгө оруулагч санаа зовниж байна. 

関連ニュース