Газрын тосны үнэ буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СИНГАПУР. /Reuters/. Дэлхийн газрын
тосны хамгийн том импортлогч орон болох Хятадад есдүгээр сард эрэлт сул хэвээр
байсныг холбогдох тайлан мэдээлэл харуулсны дараа газрын тосны үнэ даваа гарагт
1 гаруй хувиар унажээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 2 хувиар өсөөд байсан “Brent” маркийн газрын тосны 12
дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1 доллар буюу 1.1 хувиар буурч,
92.50 ам.долларт хүрсэн байна. Мөн “WTI” маркийн нефтийн үнэ
1.03 ам.доллароор буурч, /1.2 хувь/ 84.02 амм.долларт хүрчээ.
Хятадын есдүгээр сарын газрын тосны импорт өдөрт 9.79 сая торх байсан нь
наймдугаар сарынтай харьцуулахад өссөн боловч жилийн өмнөхтэй харьцуулахад 2 хувиар бага
байсныг тус улсын Гаалийн ерөнхий газраас өнөө өглөө танилцуулсан мэдээлэл
харуулсан байна.
Хятад улсын гуравдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хүлээлтээс
давсан ч “COVID”-ыг тэглэх бодлого болон бусад тодорхойгүй байдал нь өсөлтийг
дэмжих арга хэмжээнүүдийн үр нөлөөг сулруулж байна гэж ”ING” группийн шинжээчид
тэмдэглэжээ.