АРХАНГАЙ: 100 буудалт даамын ДАШТ-д багаараа тэргүүн байр эзэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын Анаталия хотод 2022 оны 100 буудалт даамын өсвөрийн болон залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үндсэн тоглолт, рапид буюу түргэн тоглолт, блиц гэсэн гурван төрлөөр болж, Монгол Улсын баг тамирчид багаараа Тэргүүн байр эзэлж, алтан цомын эзэд болжээ.
Уг
тэмцээнд Монгол Улсаас явсан баг тамирчдын бүрэлдэхүүнд тус аймгаас зургаан хүүхэд Дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байна.
Архангай аймгийн тамирчдаас дараах амжилтыг үзүүлжээ. 100 буудалт даамын "Түргэн тоглолт"ын төрөлд:
-8 хүртэл насны охидын
ангилалд Б.Эрмүүнзаяа мөнгөн медаль,
-10 хүртэл насны ангилалд Г.Хүслэнзаяа хүрэл медаль,
100 буудалт даамын "Блиц" төрөлд:
-8 хүртэл насны
ангилалд Б.Эрмүүнзаяа алтан медаль,
-10 хүртэл насны ангилалд Г.Эрмүүн хүрэл медаль тус тус хүртжээ.
Мөн Б.Ганхүү үндсэн төрөлд 5, блиц төрөлд
4, рапид
төрөлд 4, Э.Түшигсайхан үндсэн төрөлд 6, блиц төрөлд 4, рапид төрөлд
4, Э.Эрхэмбаяр 5,
6,
7-р байрыг
тус тус эзэлжээ.