Катар ДАШТ-ий үеэр 1.4 сая гадаадын жуулчин хүлээн авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ДОХА. /Anadolu/. Катар улс хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнийг /ДАШТ/ зохион байгуулах үеэрээ 1.4 сая гаруй
жуулчин хүлээн авсан талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
мэдээллээ.
Өнгөрсөн ням
гарагт болсон ДАШТ-ий шувтаргын тоглолтод Аргентины шигшээ баг Францыг торгуулийн
цохилтоор буулган авч, аваргын цом хүртсэн билээ.
Катарын “QNA” агентлагийн мэдээлснээр, ДАШТ-ий тоглолтуудыг
нийт 3.4 сая үзэгч үзсэн бөгөөд нэг тоглолтыг дунджаар 53 мянган хөгжөөн
дэмжигч үзэж сонирхсон байна.
“Катар-2022”
тэмцээнийг зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хассан Аль
Тавади хэлсэн үгэндээ, энэ удаагийн тэмцээнийг хөл бөмбөгийн ДАШТ-ий гайхалтай
хувилбар боллоо хэмээгээд, ирээдүйд томоохон тэмцээнүүдийг зохион байгуулагчдад
жишиг болж байна гэв.
Катарт 11 дүгээр
сарын 20-ноос 12 дугаар сарын 18-ны хооронд үргэлжилсэн энэхүү тэмцээн нь Арабын
оронд зохион байгуулагдсан анхны хөл бөмбөгийн ДАШТ болсон юм.