БНАСАУ-ын удирдагчийн охины цагаан морийг парадын үеэр харуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Korea Times/. БНАСАУ-ын төрийн мэдлийн телевиз ням гарагт удирдагч Ким Жөн Уны охин Жү Э-гийнх бололтой цагаан морины дүрс бичлэгийг үзүүлсэн нь түүнийг эрх баригч Пэктүгийн гэр бүлийн удам гэдгийг бататган харуулж байгаа бололтой гэж "Korea Times" сонин мэдээлжээ.
Солонгосын төв
телевизээр дамжуулсан дүрс бичлэгээс үзэхэд, цагаан морийг өнгөрсөн лхагва
гарагт Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны 75 жилийг ойг тохиолдуулан
Пёньян хотноо зохион байгуулсан цэргийн парадын үеэр харуулжээ. Нэвтрүүлэгч
морийг удирдагчийн “хайртай” хүүхдийнх нь “хамгийн хайртай” морь хэмээн тайлбарласан
байна.
Цагаан морь нь
Ким овогт гэр бүлийн бэлгэ тэмдэг бөгөөд удирдагч Ким Жөн Ун 2019 оны 10 дугаар
сард Пэктүсан ууланд цагаан морь хөлөглөн гарч байсан удаатай. Энэ үйл явдал
Ким Жөн Ун, АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамп нарын Ханойд хийсэн дээд хэмжээний уулзалт тохиролцоонд хүрч чадалгүйгээр өндөрлөснөөс
найман сарын дараа болж байв.
Үүнээс гадна, БНАСАУ-ын
эрх баригчид Жү Э нэртэй хүмүүсийг нэрээ өөрчлөхийг шаардаж байгаа талаар АНУ-ын
“Radio Free Asia” радио эх
сурвалжуудын мэдээллийг эш татан бямба гарагт уламжилжээ. БНАСАУ-д өмнөх болон
одоогийн удирдагчидтай ижил нэртэй байхыг хориглодог байсан гэдгийг уг мэдээнд
дурдсан байна.