ХСИС шинэ дүрэмт хувцсаар гангарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХууль зүйн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургууль /ХСИС/ сонсогчийнхоо дүрэмт хувцасны загварыг шинэчлэн баталсан. Энэ шийдвэрийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилийн эхнээс сонсогчдод хээрийн болон ёслолын жагсаалын шинэ дүрэмт хувцас, хэрэгслийн хангалтыг олгожээ. Харин энэ есдүгээр сарын 25-наас тус сургуулийн сонсогчдод хээрийн, өдөр тутмын хувцас хэрэглэлийн шинэ хангалтыг олгож байна.
Өвлийн дүрэмт хувцас буюу драпан пальтоны хангалтыг аравдугаар сарын 20-ноос драпан олгох юм. Тус сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн I, II, III дугаар дамжааны сонсогчдод хээрийн болон ёслолын, өдөр тутмын хувцас хэрэгсэл, хээрийн юүдэнтэй хүрэмний хангалт олгогдсон. Шинэ хичээлийн жилд давхардсан тоогоор 2290 сонсогчид шинэ дүрэмт хувцасныг бүрэн өгчээ. Тухайлбал, Цагдаагийн сургуулийн I дамжааны 215, II дамжааны 239, Хилийн сургуулийн I дамжааны 93, II дамжааны 66, III дамжааны 54, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн I дамжааны 60, II дамжааны 28, III дамжааны 54, Онцгой байдлын сургуулийн I дамжааны 69, II дамжааны 73 , III дамжааны 31 сонсогч тус тус хамрагдаад байна.
Ж.Батсайхан
コメント