“Microsoft” хориг арга хэмжээг зөрчсөн тул гурван сая орчим ам.доллар төлнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 
                                                                    ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын хориг арга хэмжээг, түүний дотор ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг зөрчсөн тул “Microsoft ” корпорац гурван сая орчим ам.доллар төлнө гэж АНУ-ын Сангийн яамны гадаад хөрөнгийн хяналтын газар пүрэв гарагт мэдээлжээ.
Сангийн яамны
мэдээлснээр, тус компани 1 300 гаруй зөрчлөө арилгах шаардлагатай аж.
“Microsoft” корпорац нь мөн Куба, Иран, Сирид тавьсан хязгаарлалтуудыг зөрчсөн бөгөөд тодруулбал, АНУ-аас эдгээр улс руу хоригт заагдсан үйлчилгээ болон программ хангамжийг экспортолсон гэж тус баримт бичигт дурджээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    