ДАРХАН-УУЛ: БШУГ-аас "Сургуультай танилцах өдөрлөг" зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-09 14:06:58

ДАРХАН /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн БШУГ, Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд хамтран “Сургуультай танилцах өдөрлөг”-ийг энэ сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бэлтгэл бүлэгт суралцаж буй хүүхдүүд харьяа багийнхаа нутагт дэвсгэрт байдаг ЕБС-ийн үйл ажиллагаа, орчинтой танилцжээ.


2023-2024 оны хичээлийн жилд 2400 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орох аж. Уг өдөрлөг нь нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд суралцах бэлэн байдлыг хангах, эцэг эх, асран хамгаалагчийн сурган хүмүүжүүлэх боловсролд туслалцаа дэмжлэг үзүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн удирдлага, ажилтнуудын оролцоо, дэмжлэг, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулсан байна.


Урд өмнө нь энэхүү өдөрлөгийг хувийн хэвшлийн сургуулиуд зохион байгуулдаг байсан бол энэ удаад төрийн өмчийн бүх сургууль хамрагдлаа. Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг улсын хэмжээнд наймдугаар сард цахимаар бүртгэнэ.

関連ニュース