Увс аймгийн Сонгуулийн хороо байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУдахгүй болох Орон нутгийн сонгуулийг зохион байгуулах Увс аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн томилогдож, ажилдаа ороод байна.
Увс аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэн, нарийн бичгийн даргаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Баттулга нар ажиллах юм байна. Харин гишүүдэд Боловсролын газрын мэргэжилтэн Б.Бүрнээхүү, ИТХ-ын ахлах мэргэжилтэн Н.Энхжаргал, Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Р.Отгонбаяр, Улаангом сумын Мэл эмнэлэг үржлийн тасгийн менежер Г.Галхүү, Цогцолбор 1-р сургуулийн багш Ж.Түвшинтөгс нар ажиллахаар болжээ.
Одоогоор сумдын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлах ажил хийгдэж байна.
Увс аймаг Б.Батхүү