Туркийн лирийн ханш хоёр дахь өдрөө дараалан унажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
АНКАРА. /TASS/. Пүрэв гарагт буюу өчигдөр Туркийн Төв банк 2021 оны гуравдугаар сараас хойш анх удаа бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргасны дараа ам.доллар, евротой харьцах лирийн ханш шинэ доод түвшинд хүрч унаж, ханшийн уналт үргэлжилсээр байна.
Баасан гаргийн арилжааны мэдээгээр лирийн ханш түүхэн доод түвшинд хүрч, нэг ам.доллар 25.11 лиртэй тэнцэж байгаа бол нэг евро 27.46 лирээр арилжаалагдаж байна.
Пүрэв гарагт Туркийн Төв банк бодлогын хүүгээ 8.5 хувиас 15 хувь болгон нэмэгдүүлснээ мэдээлж, эдийн засаг дахь хямралын үзэгдлүүдтэй тэмцэх, инфляцыг аль болох хурдан бууруулах, үнийн хэлбэлзлийг хянах зорилгоор мөнгөний бодлогыг чангатгах шийдвэр гаргалаа гэж цохон тэмдэглэжээ.