Ганга нуур сэргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-13 11:13:28

Сүхбаатар аймгийн бахархалуудын нэг болох ганга нуур ширгэн, устаж үгүй болж байгаа талаар мэдээлэл хүргэж байсан. Тэгвэл Ганга нуур дахин сэргэж эхэлжээ.

Сүхбаатар аймгийн нийт нутгаар сүүлийн арваад хоног бороо орж байна. гэхдээ ганга нуур орчимд тийм ч их ороогүй бөгөөд 9- сарын 10-ны орой 40 минут орчим маш ширүүн усархаг бороо орж Ганга нуурыг усны түвшин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Ганга нуурыг хариуцдаг, байгаль хамгаалагч н. Мөнхбаатарын хэлж байгаагаар нуурын ус нэмэгдсэн шөнө 20 гаруй хун нэмэндэж ирсэн, би өглөө бүр хунгаа тоолдог, 9 сарын 11-ний өглөөний тооллогоор нийтдээ 27 хун буусан байна гэж байлаа. Ийнхүү Ганга нуурын ус болоод нуураа зорих шувуудын тоо нэмэгдсээр байгаад нутгийн иргэд баяртай байгаа юм.

Ганга нуурыг хамгаалах олон ажлууд яригдаж, зарим нэг нь хийгдээд эхэлсэн. Аймгийн БОАЖГ, Дарьгангын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаатай хамтран нуурын хашиж хамгаалах ажлыг хийж байгаа. Нуурыг тойрсон 7 км орчим үргэлжилэх газрыг хашиж байгаа юм байна. Мөн мод тарих, малчдад худаг гаргах зэрэг ажлууд эхэлжээ.

Т. Одончимэг

関連ニュース