Ганга нуураас 100 шуудай хог гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСэтгэлийн хүч аяны оролцогчид Ганга нуурынхаа тогийг түүж, нууранд олон жил хуримтлагдаж, шавранд дарагдсан хур хогийг нь гаргажээ. Хог түүх ажилд ахмад, залуу, хүүхэд гээд бүх хүмүүс гар бие оролцож зөвхөн нуурын дотор талаас 100 орчим шуудай хогийг гаргажээ.
Хүмүүс хогийг нь түүнэ гээд зөвхөн нуурын эрэг дагуух хогийг нь түүгээд хаячихдаг. Гэтэл нуурын дотор талаас ариун нууранд баймааргүй зүйлсүүд гарчээ. Үхсэн мал, шувууны сэг зэм, дотуу хувцас, өмд гутал, архи ундааны шил болон хуванцар сан, гялгар уут, тэр бүү хэл ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн памперс гээд үнэхээр нуур бузартаж бохирдохгүй байхын аргагүй зүйлүүд гарч ирсэн байна.
Жи Си эс ТББ-аас ганга нуураа сэрээх ажлыг дэмжиж 500 ширхэг хайлаас модны суулгаж хандивласан байна. намар мод тарих цагт нь очиж эдгээр модоо суулгах бөгөөд тэр үед дахин нуурын дотор байгаа хогийг нь түүхээр болжээ. Хэдий аяны оролцогчид 2 өдрийн турш нуурын хогийг түүсэн ч энэ нь хангалтгүй гэж үзэж байгаа юм.
Нутгийн ахмад ламтаны хэлж байгаагаар нууранд нэг л үсэн мал байх юм бол тухайн нуур, усны лус садваг нь айж эмээн дайждаг гэнэ.
Т. Одончимэг