ӨВӨРХАНГАЙ: Аймгийн удирдлагууд Ц.Бямба-Отгон гардид хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-07-18 15:52:31

Арвайхээр /МОНЦАМЭ/. Их Монголын хүчтэн дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар анги, “Нутгийн буян” группийн бөх, Монгол Улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон өнөөдөр нутагтаа ирлээ. Түүнийг аймгийн удирдлагууд, ах дүү, төрөл төрөгсөд, нутгийн зон олон нь угтан авч, хүндэтгэл илэрхийллээ.



Өвөрхангай аймгийн Төгрөг сумынхан 77 жилийн дараа улсын цолтон бөх төрүүлсэн. Төгрөг нутгийн хүү Ц.Бямба-Отгон 2016 онд сумынхаа баяр наадамд түрүүлэн Сумын заан, 2019 онд аймгийн баяр наадмаар зургаа давж Аймгийн харцага, 2020 онд Аймгийн заан цолонд хүрсэн бол Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Улсын харцага цолтон болсон.

Харин энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Заан цолыг харайн Гарди цолд хүрсэн нь бөхөд хайртай түмэн олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байна.



Түүнээс өмнө Төгрөг суманд хоёр улсын цолтонтой байв. 1945 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бага хэмээх Түндэвдаваагийн Самдан тав даван шөвгөрч Улсын начин цол хүртэж байсан бол 1938 оны улсын баяр наадамд түүний төрсөн ах Т.Самдан зургаа давж Улсын начин цол хүртэж байжээ. 

関連ニュース