Зургаадугаар сард Японы инфляц 3.3 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-21 14:39:25

ТОКИО. /Kyodo/. Японы инфляц зургаадугаар сард 3.3 хувиар өсжээ. Хүнсний болон удаан эдэлгээтэй барааны үнэ өсөж, ахуйн хэрэглээний цахилгаан эрчим хүчний төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор тавдугаар сард 3.2 хувьтай байсан инфляц зургаадугаар сард ийнхүү нэмэгдсэн байна. 


Энэ үзүүлэлт нь Японы Төв банк 2023 оны санхүүгийн жилийн инфляцын талаарх таамаглалаа өсгөх магадлалыг нэмэгдүүлж байна гэж шинжээчид үзэж байна. Төв банкны бодлого тодорхойлох хурал ирэх долоо хоногт болно.


"Японы банк инфляцын таамаглалаа өсгөж, хэрэглээний үнийн суурь индексийн өсөлтийг 2 хувиас дээш байхаар таамаглах нь гарцаагүй" гэж Мэйжи Ясүдагийн нэрэмжит судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Юичи Кодама хэллээ.


Японы хэрэглээний үнийн суурь индекс сүүлийн 15 сар дараалан Төв банкны  2 хувийн зорилтот түвшнээс давсан хэвээр байна. 

関連ニュース