"Brent” газрын тосны үнэ 84 ам.доллар давж өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE” биржийн пүрэв гаргийн арилжааны явцад 10 дугаар сард нийлүүлэх “Brent” маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс хойш анх удаа 84 ам.доллароос давсан байна.
Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” нефтийн үнэ нэг торх нь 84.04 ам.долларт хүрч, 1.31 хувиар өссөн ч эргээд бага зэрэг буурч, 83.79 ам.доллар болжээ. Есдүгээр сард нийлүүлэх “WTI” маркийн газрын тосны гэрээний үнэ нэг торх нь 0.16 хувиар өсөж 79.83 ам.доллароор арилжаалагдсан байна.
“Bank of America” банкны урьдчилсан таамаглалаар, энэ онд нэг торх “Brent” маркийн газрын тосны үнэ дунджаар 100 ам.доллар болж өснө. Долоо хоногийн өмнө энэ сортын газрын тосны үнэ дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш анх удаа нэг торх нь 81 ам.доллар давж байв.
АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан бодлогоо улам чангатгаснаас үүдэн ам.долларын ханш суларч байгаатай холбоотойгоор газрын тосны үнэ ийнхүү өссөн байна. Өчигдөр буюу 7 дугаар сарын 26-ны өдөр ХНС бодлогын хүүгээ 5.25-5.50 хувь болгон нэмэгдүүлжээ. Түүнчлэн “ОПЕК+” бүлгийн орнуудын нийлүүлэлт буурч, эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхийн зах зээлд шатахууны хомсдол нэмэгдэж байгаа нь газрын тосны үнийн өсөлтөд нөлөөлж байна.
KevinDag 37.139.53.22 641日
buy tadalafil 20mg <a href="https://tadalafilise.cyou/">how to get cialis prescription</a> liquid cialis priceKevinDag 37.139.53.22 644日
cialis express delivery australia <a href="https://tadalafilise.cyou/">best reviewed tadalafil site</a> cialis tablets in australiaKevinDag 37.139.53.22 648日
daily cialis benefits tadalafilise.cyou/#accutane 20 mg for sale 37.139.53.18 659日
accutane 20 mg for sale https://isotretinoinacne.shop/# generic of accutane