Суданы талуудад цэргийн сөргөлдөөнийг зогсоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-07-31 11:07:13

ЭР-РИЯД. /Xinhua/. Саудын Арабын Гадаад хэргийн сайд Фейсал бин Фархан Аль Сауд Суданы сөргөлдөгч талуудад “цэргийн бүх хэлбэрийн сөргөлдөөнийг” зогсоож, Суданы аюулгүй, тогтвортой байдлыг эргүүлэн цогцлоох улс төрийн шийдлийг олохыг уриалжээ.


Фархан Аль Сауд Суданы армийн ерөнхий компандлагч Абдель Фаттах Аль-Бурхантай утсаар ярих үеэрээ сөргөлдөгч талуудад “тайван байдлыг сэргээж”, үндэсний ашиг сонирхлыг эн тэргүүнд тавиахыг уриаллаа гэж “Saudi Press” агентлаг ням гарагт мэдээлсэн байна.


Саудын Арабын Гадаад хэргийн сайд мөн Суданы талууд хүмүүнлэгийн ажиллагааг жигд явуулах, энгийн иргэд, тусламжийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүрэг амлалтаа биелүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэжээ.


Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Суданы арми, Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний хооронд гарсан зэвсэгт мөргөлдөөн Суданд хүмүүнлэгийн хямрал үүсгээд байгаа юм.


Тавдугаар сарын 6-наас хойш Саудын Араб, АНУ-ын эрх баригчид Суданы сөргөлдөгч талуудын хооронд Жидда хотноо хэлэлцээ хийхэд зуучилж буй бөгөөд талууд хэд хэдэн удаа зөвшилцөлд хүрсэн ч түүнийгээ зөрчсөн хэмээн харилцан бие биеэ буруутгасаар иржээ.


Долоодугаар сарын 27-нд Суданы арми зарим асуудлаар үүсээд буй санал зөрөлдөөний улмаас Шуурхай хариу арга хэмжээ авах хүчинтэй хийж байсан шууд бус хэлэлцээгээ зогсоож буйгаа мэдэгдсэн байна. 

関連ニュース