Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 8 баг шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
КАНБЕРРА. /Olympics/. Австрали, Шинэ Зеландад болж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шөвгийн найман баг тодорлоо.
Дэлхийн шилдэг 16
багийн хооронд ширүүн өрсөлдөөн өрнөсний эцэст шөвгийн наймд Англи, Австрали, Франц, Испани, Нидерланд, Швед, Япон, Колумбийн багууд шалгарав. Энэ
удаагийн ДАШТ-ээс шинэ аварга төрнө гэдгийг шөвгийн 16 багийн
тоглолтууд харууллаа.
Шведийн шигшээ баг
дэлхийн дөрвөн удаагийн аварга Америкийн хөлбөмбөгчдийг торгуулийн цохилтоор буулган
авснаар америк бүсгүйчүүд ДАШТ-ий түүхэнд анх удаагаа шөвгийн наймд шалгарч чадсангүй.
Европын аварга
англичуудын хувьд мөн торгуулийн цохилт хийхээс өөр аргагүйд хүрчээ. Нигери улсын хөлбөмбөгчид тоглолтын үндсэн болон нэмэлт цагт онооны харьцааг 0-0 хэвээр байлгасан боловч Английн
баг торгуулийн цохилтыг 4-2 харьцаагаар давамгайлан гүйцэтгэснээр ялалт байгуулав.
Испани шөвгийн
16-гийн тоглолтод Швейцарыг 5-1 харьцаагаар буулган авсан бөгөөд Испанийн хөлбөмбөгч
Айтана Бонмати “Алтан шаахай”-н эзэн болох магадлал улам өслөө. Түүнчлэн Японы
шигшээ баг Норвегийн багийг 3-1 харьцаагаар илүүрхсэн юм.
Мөн ДАШТ-ийг хамтран
зохион байгуулагч Австрали ба 2019 оны ДАШТ-ий шувтаргын шатанд шалгарч байсан Нидерландын
баг тамирчид Дани, Өмнөд Африкийг тус тус 2-0 харьцаагаар буулган авчээ.
Харин мягмар
гарагт колумбичууд Ямайкийн багийн 1-0 харьцаагаар илүүрхсэнээр эмэгтэйчүүдийн
хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд түүхэнд анх удаагаа шалгарлаа.
Францын багийн хувьд мароккочуудыг 4-0 харьцаагаар илт давамгайлан яллаа.
Шөвгийн наймын тоглолтууд наймдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд болно.
Тоглолтын хуваарь:
Наймдугаар сарын
11
09:00 Испани-Нидерланд
15:30 Япон-Швед
Наймдугаар сарын
12
15:00
Австрали-Франц
18:30 Англи-Колумби