Зөрчлийн хэрэг 20 гаруй хувиар багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-10 13:50:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар 201.235 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сарынхтай харьцуулахад 24.7 хувиар буурчээ.


Нийт зөрчлийн хэргийн 63.5 хувь нь нийслэлд, 36.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Дээрх хугацаанд 191.638 хүн, 494 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн нь өмнөх сарынхаас шийтгэл оногдуулсан хүн 22.5, хуулийн этгээд 27.1 хувиар буурчээ.


Зөрчил үйлдсэн хүмүүсийн 79.8 хувь нь эрэгтэй, 20.2 хувь нь эмэгтэй бол дийлэнх нь буюу 64.8 хувь нь 26-45 насныхан аж.



関連ニュース