Хураалттай өвс шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Өмнөговь сумын төв Намир багт энэ сарын 12-нд иргэн П.Баясгалангийн хашаандаа хураасан өвс шатсан байна.
Улмаар хажуу айлынх нь хураалттай өвс руу гал авалцан шатаж байтал сумын иргэд очиж хамжиж унтраасан байна. Одоогоор гал юунаас болж гарсан нь тодорхойгүй байна. Азаар тэр өдөр салхи шуургагүй байсан учир гэр, байшин рүү гал оруулалгүй хохирол багатай унтрааж чаджээ.
Увс аймаг Б.Батхүү