Пакистанд хоёр галт тэрэг мөргөлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-15 12:56:06

МОСКВА. /Sputnik/. Пакистаны Панжаб мужийн хүн ам хамгийн шигүү суурьшсан тав дахь том хот болох Мултанд хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас наад зах нь дөрвөн хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Энэ осол өнөө өглөө болсон байна. Пакистаны хамгийн том хот болох Карачигаас Хайбер-Пахтунхва мужийн төв Пешавар хот руу явж байсан “Awami Express” галт тэрэг Мултаны төмөр замаар цагийн хуваарь зөрчин явж байсан галт тэрэгтэй мөргөлдсөн байна.

Ослын улмаас “Awami Express”-ын дөрвөн вагон замаас гарчээ. Гэмтэж бэртсэн бүх хүнийг эмнэлэгт хүргэж, галт тэргэнд гацсан хүмүүсийг аварчээ.

Г.Доржханд

 

 

関連ニュース