Нийтийн тээврийн хэрэгслийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-15 13:08:30

Увс аймгийн Авто тээврийн газраас хот хооронд болон Улаангом хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компани, аж ахуйн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай өчигдөр танилцлаа.

Энэ хүрээнд хот, улс хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн автобуснуудын техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийсэн юм.

Тус компанийн том оврын 11 автобус хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг бол Улаангом хот дотор 4 автобус нийтийн тээвэрт явдаг байна. Компанийн зүгээс автобуснуудынхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, зорчигчдыг тав тухтай хот хооронд зорчуулах тал дээр олон арван ажлыг санаачлан хийж байгаа аж.

Үүнээс гадна Завхан аймгийн Нөмрөг, Сонгино чиглэлд хар зам тавигдаагүй тул атвобус саатаж, шавар усанд суух, цасанд боогдох зэрэг хүндрэл учирдаг тул тус компанийн зүгээс ЗИЛ-130 машин түрээслэн авч зарим хэцүү газруудад элс шороо асгаж тэгшилсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

 

関連ニュース