“Анхны тусламжийг амьдралд хэрэгжүүлье” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-16 12:03:15

Дэлхийн анхны тусламжийн өдрийг Олон улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт тэмдэглэдэг уламжлалтай.

16 дахь удаагаа тохиож буй Дэлхийн анхны тусламжийн өдрөөр Увс аймгийн УЗХорооноос “Анхны тусламжийг амьдралд хэрэгжүүлье” өдөрлөгийг зохон байгууллаа.

Өдөрлөгт Улаангом хотын Ерөнхий Боловсролын зургаан сургуулийн 200 гаруй сурагчид оролцож, МУЗН, ЭМАТ-ын талаар илтгэл, мэдээлэл сонсож, анхны тусламжийн үзүүлэх тоглолтыг үзэж, мэдлэг чадвараараа өрсөлдөж, харилцан бие биенээсээ суралцлаа.

“Анхны тусламжийг амьдралд хэрэгжүүлье” өдөрлөгөөр авъяаслаг сурагчид дуу, бүжгээрээ бусаддаа мэндчилгээ дэвшүүлэн, хамтдаа дуулж бүжицгээсэн юм.

Хүүхэд бүхэн өөртөө болон бусдад анхны тусламжийг үзүүлж чадах чадварыг зохих түвшинд эзэмшсэнд өдөрлөгийн ач холбогдол оршиж байв.

Увс аймаг Б.Батхүү

           

関連ニュース