Өнгөрсөн жилээс хоёр дахин бага жимс хураажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСНамрын ургац хураалтын ажил өрнөж буй энэ үед Увс аймгийн Улаан загалмайн хороо чацаргана жимсээ хураан авчээ.
Энэ жил Увс аймагт хүчтэй мөндөр, усан бороо орж аюулт үзэгдэл болсон нь ургацанд нөлөөлж, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хоёр дахин бага буюу 1 тонн чацарганыг идэвхитэн, гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр хураан авсан байна. Хорооны хамт олон “Энэ жилийн ургац маань муудахад цаг агаарын хүчтэй өөрчлөлт их нөлөөллөө. Гэхдээ бид бүхэн “чамлахаар чанга атга” гэгчээр хөрөнгөө арвижуулах ажил хийж байгаадаа баяртай байна” хэмээн ярилцаж байлаа.
Увс аймгийн Улаан загалмайн хорооныхон жил бүр өөрсдөө ургацаа хурааж, чацаргана жимсээ боловсруулан шүүс, тос зэрэг хүний эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж орлогоо нэмэгдүүлдэг байна.
Увс аймаг Б.Батхүү