“Хүмүүнлэг үйлсэд ахмадын оролцоо” сэдэвт цэнгүүн боллоо   

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-16 12:13:26

Увс аймгийн Улаан Загалмайн Хороо, аймгийн Ахмадын Холбоотой хамтран “Хүмүүнлэг үйлсэд ахмадын оролцоо” сэдэвт цэнгүүнийг амралтын өдрөөр хийсэн байна.     

Цэнгүүнд Улаангом хотын 12 багийн 150 гаруй ахмад настангууд хамрагдаж, нэгэн үдшийг дуутай хууртай, бүжигтэй, тоглоомтой, хөгжөөнтэй сайхан өнгөрөөсөн байна.

Ахмадуудын дунд шүлэг, түргэн хэллэг, дуу бүжгийн тэмцээн, хөгжөөнт тоглоом явуулж, идэвхитэй оролцсон 40 гаруй ахмадыг шагнаж урамшуулжээ.

Энэ үеэр УЗХорооны ажилтнууд МУЗН-ийн хууль дүрэм, үйл ажиллагааны чиглэл, хийж буй ажлынхаа талаар ахмадуудад мэдээлэл хийж, хүмүүнлэг үйлсэд нэгдэн ажиллахыг уриалсан байна.

Увс аймаг Б.Батхүү

 

関連ニュース