Сүхбаатар хөгжил-2016 зах зээлийн өдөрлөг эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчилах зорилго бүхий Сүхбаатар хөгжил-2016 зах зээлийн өдөрлөг 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өдөрлөгт Сүхбаатар аймгийн 12 сумдын үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид иржээ.
Цагаан идээ, төмс хүнсний ногоо, даршилсан ногоо, эсгий эдлэл, мод болон төмөр эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн гээд Сүхбаатар аймагт үйлдвэрлэгдсэн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг энэ үеэр дэлгэн танилцуулж, ард иргэдэд хямд үнээр худалдан авах боломжийг олгодог юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдээс долоон нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж, мөн аймгийн брэнд бүтээгдэхүүнийг тодруулах юм.
Уг нь сүүний чиглэлийн үнээ, махны чиглэлийн үхэр, шилмэл үүлдрийн хонь ямааг шалгаруулдаг хэдий ч энэ жилийн Сүхбаатар аймгийн хэд хэдэн суманд хонины цэцэг өвчний голомттой байгаа учраас энэ төрлийг хасчээ.
Т. Одончимэг