ОРХОН: Эрт илрүүлгийн явцад хорт хавдрын 31 тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-13 15:48:09
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Эрт илрүүлгийн үзлэг, оношилгооны явцад хорт хавдрын 31 тохиолдлыг илрүүлжээ. Өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэл БОЭТ-д үзүүлсэн 6000 иргэнээс хорт хавдрын 62 тохиолдол гарч үүний 31 нь зөвхөн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад илэрсэн байна.


Иймд насанд хүрэгчдийг үнэ төлбөргүй хийж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг БОЭТ, ЭМГ-аас уриаллаа.


Эрт илрүүлгийн явцад илэрсэн ходоод, улаан хоолойн хорт хавдрын 31 тохиолдлын 20 нь эхний шатандаа, гурав нь хожуу үедээ буюу 46-60 насны 10 хүн, 61-ээс дээш насны 21 хүн байна. Үүнээс ходоодны хорт хавдраар өвчилсөн 23 хүн байна.


Монгол Улс ходоодны хорт хавдраараа дэлхийд эхний хоёрт бичигддэг тул 40-ээс дээш насныхан хоёр жил тутам заавал ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдах ёстой юм. Иймд иргэд өөрийн эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж үзлэг, оношилгоондоо хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. 

関連ニュース