ОРХОН: “Magic Box-5” төслийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-12 12:03:17
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Орхон аймагт Magic Box-5” төсөл нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Батжаргал болон хүүхэд багачууд оролцож, номын санд ном хандивлалаа.


“Номын шидэт хайрцаг” ТББ-аас номын сан бүхий эхний зөөврийн байгууламжийг Говил багийн II сургуулийн гадна талбайд байршуулах юм. “Magic Box- 5”- ыг иргэд, албан байгууллагын хандиваар байгуулсан ажээ.


Цаашид хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлэх хүн бүхэнд нээлттэй гэдгийг Magic Box Erdenet төслийг санаачлагч Э.Жаргал хэллээ. Цаашид мэргэжлийн номын санч, сэтгэл зүйчдийг ажиллуулах юм. 




関連ニュース