Израил-ХАМАС-ын дайны улмаас 11 сэтгүүлч амь эрсэджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК, 2023
оны аравдугаар сарын 14 /Anadolu/. Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд дайн эхэлснээс хойш 11 сэтгүүлч амь эрсдээд байгаа тухай АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос /CPJ/
баасан гарагт мэдээллээ.
Баасан гарагт Ливаны өмнөд нутагт өгсөн Израилын пуужингийн
цохилтын улмаас Reuters агентлагийн зураглаач амиа алджээ. Мөн Дохад төвтэй Al Jazeera телевизийн өөр
хоёр сэтгүүлч шархадсан байна.
Сэтгүүлчдийг хамгаалах хорооны мэдээлснээр, мөргөлдөөн эхэлснээс хойших долоо хоногийн хугацаанд 11
сэтгүүлч амь үрэгдэж, хоёр сэтгүүлч
сураггүй болж, хоёр сэтгүүлч
шархаджээ. Тодруулбал, Палестины есөн сэтгүүлч, Израилын нэг сэтгүүлч амь эрсэдсэн байна.
Газын зурваст
агаарын цохилт өгсөөр байгаа тул сэтгүүлч
нар мөргөлдөөнийг сурвалжлахдаа өндөр эрсдэлтэй тулгарсаар
байна. “Сэтгүүлч нарын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг бүх талууд авах ёстой” гэж CPJ-ийн Ойрхи Дорнод ба Хойд
Африкийн хөтөлбөрийн зохицуулагч Шериф Мансур мэдэгджээ.
Палестины ХАМАС
бүлэглэл Израил руу бөөн хүчээр довтолсны
хариуд Израилын тал “Төмөр илд” ажиллагааг эхлүүлээд
байгаа юм. Өнгөрсөн бямба гарагт
мөргөлдөөн эхэлснээс хойш 3300 гаруй хүн амь үрэгдсэний 1900 нь палестин, 1400 нь израил хүмүүс байна.