СҮХБААТАР: ЗДТГ-ынхан хүүхдийн тасгийн хоёр өрөөг бүрэн тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-16 15:28:50

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жилийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн хоёр өрөөг бүрэн тохижуулж хүлээлгэн өглөө. Уг хоёр өрөө нь нярайн вип болон нярайн эрчимт эмчилгээний зориулалтаар ашиглана. Уг үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын бүх албан хаагч нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлажээ.

 

Мөн үлдэгдэл санхүүжилтийг ЗДТГ-аас шийдвэрлэсэн байна. Хана, тааз, шал гээд бүгд стандартын дагуу буюу хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан. Үүдний шүүгээнээс эхлээд нэн шаардлагатай тавилга бусад тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэдгийг аймгийн ЗДТГ-ын арга П.Мөнхжаргал тасгийн хамт олонд түлхүүр гардуулах үеэрээ хэллээ.

 

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нь 13 өрөө, 44 ортой. Жилд 1300 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна.


 

 

関連ニュース