БАЯНХОНГОР: Адал явдалт унадаг дугуйн аяллыг зохион байгууллаа
ФОТО МЭДЭЭ
Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дэлхийн аялал жуулчлалын өдөр, Монголд зочлох жилийн хүрээнд "Эрхэт хайрхнаас - Их богд хүртэл" адал явдалт унадаг дугуйн аяллыг аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Хонгорын дугуйчид" унадаг дугуйн холбоо, Мазаалай номадик тур зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа.
Тус аялал нь Баянхонгор аймгийн аялал жуулчлалын шинэ нөөц бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой.
Аяллын багт аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монгол банк, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын төлөөлөл багтжээ. Дугуйчид аяллын явцад хангай, тал хээр, говийн үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн амьдралын гурван өөр хэв маяг, түүх соёлын хосгүй нандин дурсгалуудтай танилцсанаараа онцлог болсон байна.



























