Мянган төгрөгийн хураамж авахыг болиулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-20 17:35:22

Увс аймгийн Улаангом сумын Мал эмнэлэг, үржлийн тасгаас ариутгал халдваргүйжүүлэлт хийсний төлбөрт автомашин болон мотоцикльтэй иргэдээс авч байгаа 1000 төгрөгийн хураамж авахыг зогсоолоо.

Ховд аймагт болон Увс аймгийн Өлгий, Өмнөговь суманд бог малын мялзан төст өвчин гарсантай холбогдуулан тухайн хоёр сумын тодорхой цэгүүдэд болон Улаангом сум руу орж гарах гурван цэг дээр ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа билээ. Ингэхдээ автомашин болон мотоцикльтэй иргэдээс авч байгаа 1000 төгрөгийн хураамж авах болсонд иргэд аймгийн захиргаанд гомдол гаргасан байна.

Энэ дагуу ажлын хэсэг томилогдож, тус цэгүүд дээр очиж ажиллаад 1000 төгрөгийн хураамж авах үйл ажиллагааг таслан зогсоожээ.

Увс аймаг Б.Батхүү

関連ニュース