Европын Холбооны төсвийг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-27 10:17:32

БРЮССЕЛЬ, 2023 оны аравдугаар сарын 27 /RT/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар ирэх дөрвөн жилийн төсвийг нэмэгдүүлэх талаар тохиролцоонд хүрч чадаагүй байна. Тэд "оны эцэс гэхэд тохиролцоонд хүрэхийн тулд үргэлжлүүлэн ажиллахаар" болжээ. 


Европын Комисс 2024-2027 он хүртэлх ЕХ-ны олон жилийн төсвийн төслийг эргэж харахдаа, Украинд тусламж үзүүлэх, цагаачлал, дүрвэгсдийн асуудлаарх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ЕХ-ны өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор төсвийг 66 тэрбум еврогоор нэмэгдүүлэх саналыг гишүүн улс орнуудад тавьсан гэж тус комиссын дарга Урсула фон дер Ляйен өмнө нь мэдэгдсэн юм. Үүнээс 50 тэрбум еврог буцалтгүй тусламж, зээл хэлбэрээр ирэх дөрвөн жилд Киевт олгохоор төлөвлөж байгаа ажээ. 


"2021-2027 оны олон жилийн санхүүгийн хөтөлбөрийг шинэчлэх талаар санал бодлоо нухацтай солилцсоны дараа Европын Зөвлөлөөс ЕХ-ны Зөвлөлд хандан жилийн эцэс гэхэд тохиролцоонд хүрэхийн тулд үргэлжлүүлэн ажиллахыг урьж байна" гэж дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд  дурджээ.




関連ニュース