Премьер Лигийн хүснэгтийг “Tottenham Hotspur” тэргүүлж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН, 2023 он аравдугаар сарын 28 /ВВС/. Лондон хотын “Crystal Palace” цэнгэлдэх хүрээлэнд баасан гарагт болсон тоглолтод “Tottenham Hotspur” баг 2:1 харьцаагаар ялалт байгуулснаар Премьер Лигийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
Тоглолтын 53 дахь минутад талбай дээрээ тоглосон “Crystal Palace” багийн Жеймс Мэддисоны дамжуулсан бөмбөгийг хамгаалагч Жоэл Уорд өөрийн хаалганд хийснээр өрсөлдөгч багтаа “тусалжээ”.
“Tottenham
Hotspur” багийн Сон Хён Мин
тоглолтын 66 дахь минутад хоёр дахь гоолыг оруулсан нь энэ улиралд түүний
хийсэн найм дахь гоол боллоо.
Тус багийн шинэ дасгалжуулагч Анге Постекоглу өнгөрсөн зун "Селтик"-ээс ирсэн цагаасаа хойш багтаа шинэ уур амьсгал оруулсан бөгөөд энэ удаагийн ялалтын дараа “Tottenham Hotspur” баг эхний 10 тоглолтод найман хожил, хоёр тэнцээтэй болоод байна.
Ингэснээр Тоттенхэм 26 оноотой болж, Манчестер Сити,
Арсенал хоёроос 5 оноогоор тасарчээ.