"Манчестер Сити", "Лейпциг" багууд Аваргуудын лигийн плей-оффт шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-08 15:20:12

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /ТАSS/. Хөл бөмбөгийн Аваргуудын лигийн хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолтод Английн "Манчестер Сити" баг Швейцарийн Young Boys багийг талбайдаа 3:0-ээр буулгаж авлаа.


Тоглолтын 23 ба 51 дэх минутад Эрлинг Хааланд, 45+1 минутад Фил Фоден нар гоол оруулжээ. Швейцарийн багийн хөлбөмбөгчин Сандро Лаупер тоглолтын 53 дахь минутад хоёр шар хуудас авч талбайгаас хөөгдсөн байна.


G хэсгийн өөр нэгэн тоглолтод Германы "Лейпциг" талбайдаа Сербийн "Црвена Звезда" багийг 2:1-ээр хожжээ. Ингэснээр Аваргуудын лигийн 1/8 шигшээд Манчестер Сити (12 оноо) болон Лейпциг (9 оноо) багууд хамгийн түрүүнд шалгарлаа. Одоогийн байдлаар, Црвена Звезда, Young Boys багууд тус бүр 1 оноотой байна.


Тавдугаар тойрогт "Манчестер Сити" талбайдаа Лейпциг багтай, Young Boys талбайдаа Црвена Звезда багтай тус тус тоглоно.


Е хэсгийн тоглолтод Испанийн "Атлетико Мадрид" баг Шотландын Селтикийг 6:0-ээр, Италийн "Лацио" баг Холландын Фейеноордыг (1:0) хожжээ. Уг хэсгийг "Атлетико Мадрид" тэргүүлж (8 оноо), Лацио (7), Фейеноорд (6), Селтик (1) багууд удаалж байна.


F хэсэгт Германы "Боруссиа Дортмунд" баг Английн Ньюкаслыг 2:0-ээр буулган авсан бол Италийн "Милан" баг Францын ПСЖ-г 2:1-ээр хожлоо. Хэсгийг Боруссия (7 оноо) тэргүүлж, ПСЖ (6), Милан (5), Ньюкасл (4) удаалж байна.


H хэсэгт Украины "Шахтёр" баг Испанийн Барселонаг 1:0-ээр хожсон бол Португалийн "Порту" баг Бельгийн Антверпенийг 2:0 -ээр давамгайлжээ. Хүснэгтийн эхэнд Барселона (9 оноо) бичигдэж, Порто (9), Шахтер (6), Антверпен (0) удаалж байна. 

関連ニュース