ӨМНӨГОВЬ: Өсвөр үеийн волейболын аварга шалгаруулах “DZ CUP-2023” тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын ЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “DZ cup-2023” өсвөр үеийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны арваннэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Даланзадгад хотод боллоо. Тус тэмцээн гурав дах жилдээ болж 12 сумын 48 багийн 576 сурагч оролцлоо.
Уламжлалт
“DZ cup-2023” аварга
шалгаруулах тэмцээн зохион байгуулснаар залуусын эрүүл мэнд бие бялдарыг хөгжүүлж, идэвхтэй
хөдөлгөөнийг эрчимжүүлэн багаар ажиллах чадварыг төлөвшүүлж, оролцоог
нэмэгдүүлэн ололт
амжилтыг бий болгох зорилготой.
Тэмцээний ахлах насны эрэгтэй төрлийн тэргүүн байрт спортын төрөлжсөн сургуулилттай долдугаар сургууль, дэд байрыг улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургууль, гутгаар байрыг Ханбогд сумын нэгдүгээр сургуулийн баг тамирчид тус тус эзэлжээ.
Харин ахлах насны эмэгтэй төрлийн тэргүүн байрт улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургууль, дэд байрт спортын төрөлжсөн
сургуулилттай долдугаар
сургууль, гутгаар байрыг
Гурвантэс сумын ЕБС-ийн баг
тамирчид эзэлсэн бол
дунд насны эрэгтэй төрлийн тэргүүн байрт Булган сумын ЕБС, дэд байрыг Ханбогд сумын нэгдүгээр сургууль, гутгаар байрыг Даланзадгад сумын “Эрдмийн гэгээ” хоёрдугаар сургуулийн баг тамирчид шагналт байруудад шалгарлаа.
Дунд
насны эмэгтэй төрлийн тэргүүн байрыг Баян-Овоо
сумын ЕБС, дэд байрыг спортын
төрөлжсөн сургуулилттай
долдугаар сургууль,
гутгаар байрыг Цогт-Овоо сумын сургуулийн
тамирчид мөн тус тус эзэллээ.
Ахлах насны эрэгтэй шилдэг довтлогчоор Г.Баяржавхлан, эмэгтэй шилдэг довтлогчоор Б.Амгалан нарыг тодруулсан бол шилдэг холбогчоор Б.Дэлгэрмөрөн, Э.Эмүжин, хамгаалагчаар Б.Баяндэлгэр, Ц.Мөнхзул, дунд насны шилдэг эрэгтэй довтлогчоор Э.Сайханбилэг, эмэгтэй довтлогчоор Б.Мөнхтуяа, холбогчоор Г.Анар, Б.Санчирмаа, хамгаалагчаар М.Буянжаргал, О.Батцэцэг нар тодорлоо.