ДОРНОГОВЬ: Фото сурвалжилга: Цагаан зээрийг хамгаалъя
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Жил бүрийн намрын сүүлч, өвлийн эхэн цагаар хэдэн мянган зээр Дорноговийн нутгаар хойш урагш идэш тэжээл хайж нүүдэллэдэг. Өчигдөрхөн орсон шинэ цаснаар Дорноговийн Сайншанд болон төмөр замын сум сууринг бараадаж цагаан зээрийн сүрэг идэш тэжээл хайж иржээ.
Цастай хүйтэн тал дээр гэдсээрээ дарж хэвтсэн бараан хонхор тэдний гэр юм.
Цаг улирлын байдал болон хүний зохисгүй
үйл ажиллагаанаас үүдэж зарим нь төмөр замын өргөстэй торонд орооцолдож үхдэг бол зарим нь гэрийн
нохойд,
замын машинд, хээрийн шувуудад бариулж амиа алддаг.