“МН-17”-гийн зорчигчдын цогцсуудаас “Бук”-ийн хэлтэрхий олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭАМСДЕРДАМ. /BBC/. Донецк орчимд сүйрсэн Малайзын “Боинг” онгоцны зорчигчдын цогцсуудаас “Бук” пуужингийн хэлтэрхий олдсон тухай Нидерландын “NOS” сонинд мягмар гарагт мэдээлжээ. Ийм хэлтэрхий уг онгоцны их биеийн үлдэгдлээс олдсон юм.
Тус сонинд Украины аюулгүй байдлын албаны мөрдөн шалгах ажиллагааг ахалж байгаа Василия Вовкагийн хэлснийг иш татжээ. Тэрбээр мөн ослын шалтгааныг мөрдөн шалгах олон улсын багийн бүрэлдэхүүнд Украиныг төлөөлөн оролцсон аж.
Задлан шинжилгээ явуулахад Украин хоёр “Бук” пуужинг мөрдөн байцаагчдад санал болгосон гэж “NOS” сонинд бичжээ.
Холланд, Австрали болон Украины шинжээчид пуужингуудын нэгийг задалж, хэсгүүдийг нь зорчигчдын цогцсууд болон онгоцны их биеийн хэсгээс олдсон хэлтэрхийнүүдтэй харьцуулан дүн шинжилгээ хийсэн байна.
Дүн шинжилгээ онгоцыг чухам зенитийн цогцолборын “Бук” пуужингаар унагасан гэдгийг нотлох боломж олгосон гэж “NOS” сонинд бичжээ.
Укрианы Грабово суурингийн ойролцоогоос Малайзын “Боинг”-ийн зорчигчдын цогцсуудыг есдүгээр сарын 25-нд шинээр илрүүлжээ. Тэдний хоёр нь Нидерландын иргэд байж магадгүй байна.
Нидерландын эрж хайх багийн ажилтнууд Украинд буцаж очсон тухай есдүгээр сарын 5-нд тодорхой болжээ.
Д.Жаргал
コメント