АРХАНГАЙ: “Батдөлгөөн мөрөн” ХХК 5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2023 оны А/704 дугаар захирамжаар байгуулсан ажлын баг Цэнхэр сумын Орхон багт алт олборлож байсан “Батдөлгөөн мөрөн” ХХК-ийн 2023 оны нөхөн сэргээлтийн гүйцэтгэлд хяналт тавьж, актаар хүлээн авчээ.
Тус компани нь энэ онд 5 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийсэн байна.
Энэ
онд Цэнхэр сумын Орхон багт алт олборлох үйл ажиллагааг явуулаагүй бөгөөд техникийн
болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг компаниуд зохион байгуулж байна.