К.Роналду оны 50 дахь гоолоо орууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЭР-РИЯД, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /Daily Mail/. Португалын шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду 2023 оны 50 дахь гоолоо орууллаа. Уг тоглолтод “Аль-Наср” клуб өрсөлдөгч “Аль-Шабаб” багийг 5:2 онооны харьцаагаар буулгаж авснаар Саудын Арабын “King Cup” тэмцээний хагас шигшээд шалгарчээ.
“Реал Мадрид”, “Манчестер
Юнайтед”-ын довтлогч асан тэрбээр тоглолтын хоёрдугаар хагаст багийнхаа дөрөв
дэх гоолыг оруулснаар энэ улиралд оруулсан гоолынх нь тоо 26 болсон бөгөөд түүнээс
16-г нь Саудын Арабын мэргэжлийн лигийн 15 тоглолтод оруулжээ.
Ингэснээр “King
Cup”-ын цомыг 1990 оноос хойш өргөөгүй
байгаа “Аль-Наср” тэмцээнд түрүүлэх магадлалтай хэвээр байна. Хагас шигшээд
Неймарын “Аль-Хиляль” клуб мөн шалгараад байгаа бөгөөд “Аль-Наср” аваргалбал К.Роналдугийн
хувьд тус багт хүчин зүтгэж эхэлснээс хойших хоёр дахь цомыг өргөнө.
Гурван хоногийн өмнө К.Роналду мэргэжлийн карьерынхаа 1200 дахь тоглолтоо “Аль-Рияд”-ын эсрэг хийж 4:1 онооны харьцаагаар хожсон юм. Тэрбээр уг тоглолтын үеэр нэг гоол оруулж, нэг удаа оновчтой дамжуулжээ.