СЭЛЭНГЭ: 15 хоногийн нүүрсний нөөцтэй байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-14 12:09:47

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хязгаарлалтын горимд шилжих болсонтой холбогдуулан аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ дээр ажиллалаа.

 

Тэрээр үүсэж байгаа нөхцөл байдалд зохицон ажиллаж, шуурхай арга хэмжээ авах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдалд  хэрхэн ажиллах талаар тус байгууллагын удирдлага, инженерүүдтэй уулзаж  зөвлөлдлөө.

 

“Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын тухайд гурван зуух галлаж байгаа аж. Тодруулбал 1-р зуух  +81 градус, 2-р зуух +92 градус, 3-р зуух +124 градусаар дулаан үйлдвэрлэн гаргаж байна.

 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 15 хоногийн нүүрсний нөөц байгаа аж.