ОРХОН: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ анхны баяжмалаа үйлдвэрлэсний 45 жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-14 11:48:49
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Эрдэнэтийн овоо ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт үйлдвэрийг байгуулах” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, Эрдэнэт үйлдвэрийг байгуулж, анхны баяжмал үйлдвэрлэсний 45 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Энэ түүхэн өдөр тус үйлдвэрийн  Ерөнхий захирал Г.Ёндон нийт ажилчиддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр, “Манай үйлдвэр 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 36.9 сая тонн хүдэр боловсруулж, 4.0 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 1.0 тэрбум ам.долларыг Монголбанкинд, 2.0 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр байна.  Энэ бол түүхт ойгоо угтсан уурхайчин бидний бахархал төдийгүй, анхны баяжмалаа үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойшхи цаг хугацааны түүхэн дээд амжилт, Эрдэнэтийн уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм” гэсэн юм.

関連ニュース