Бясалгалын хамгийн том төвийг Энэтхэгт нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-12-18 16:35:35

ШИНЭ ДЕЛИ, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /ANI/. Энэтхэгийн Варанаси хотноо дэлхийд хамгийн томд тоооцогдох "Сварвед Махамандир" гэдэг бясалгалын төвийг тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди нээжээ.


"Эдүгээ Энэтхэг улс өв соёл, хөгжлийн замаар хурдацтай урагшилж байна. Миний хувьд Каши хот дахь (эртний бичвэрт Варанасиг ийн нэрлэдэг) Сварвед сүмийн нээлтэд оролцох нь нэр төрийн хэрэг юм" гэж Ерөнхий сайд олон нийтийн X сүлжээн дэх (хуучнаар Twitter) хуудсандаа бичжээ.


Энэтхэгийн уран барилгын уламжлалт хэлбэр ба орчин үеийн хэв маягийг хослуулан барьсан "Сварвед Махамандир"  төвд нэгэн зэрэг 20 мянган хүнийг хүлээн авах боломжтой. Энэхүү долоон давхар цогцолбор нь бясалгалын төв төдийгүй сүм хийдийн үйл ажиллагаа явуулах юм. 


Варанси бол хиндичүүдийн хувьд ариун хот юм. Домогт өгүүлснээр тус хотыг хинди шашны гурван дээд бурхны нэг Шива байгуулжээ. Бурхан багш хүмүүст анхны сургаалаа айлдсан газарт барьсан суварга тус хотод байдаг. Варанасид мөргөл үйлдэх нь шашны чухал зан үйл учраас тус хотод жил бүр олон сая сүсэгтнүүд ирдэг. 





関連ニュース