СҮХБААТАР: "Судар эгшиглэн" уралдаанд 4000 гаруй уншигч оролцжээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-12-19 17:03:56

Баруун-Урт 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. "Судар эгшиглэн-2023" төсөл хаалтаа хийж, шилдэг уншигчдаа тодрууллаа. Гурав дахь жилдээ зохион байгуулсан энэхүү уралдаан цар хүрээгээ улам тэлж, Сүхбаатарынхнаас гадна Хэнтий, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Увс зэрэг арав гаруй аймгаас нийт 4885 уншигч оролцжээ.

 

Бүтэн жилийн турш үргэлжилсэн уралдаан сургуулийн гурван нас, насанд хүрэгч гэсэн төрөлд тус бүр шилдэг таван уншигчийг, мөн хүүхэд, насанд хүрэгчдээс нэг нэг Гран при цомын эзнийг тодруулсан юм.


"Судар эгшиглэн" төсөл бол ном уншдаг, уншсанаасаа суралцдаг, бусадтай хуваалцдаг оюунлаг үндэстэн болоход хамгийн их хувь нэмрээ оруулж буй үйл ажиллагаа гэдгийг оролцогчид тодотгож байв.