ДОРНОГОВЬ: Шалгарсан тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Шатар сонирхогчдын аймгийн
аварга шалгаруулах хагас
шигшээ тэмцээнийг аймгийн ИТХ, Шатрын холбоо хамтран 12 дугаар сарын 23, 24-нд зохион байгууллаа.
Тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 10 тамирчин өрсөлдсөнөөс Э.Жаргалан, Г.Мөнхтүвшин, Б.Мөнхжин нар шалгарч, УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авлаа.
Шалгарсан тамирчид Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын 2024 оны Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.