Украин-Беларусийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг цуцлахыг санал болгов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /Reuters/. Өнгөрсөн оны хоёрдугаар сард эхэлсэн Оросын довтолгоог дэмжиж буй Беларусь улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг цуцлахыг Украины Засгийн газар парламентад санал болгожээ. Энэ тухай Украины Засгийн газрын сайд Тарас Мельничук даваа гарагт мэдэгдэв.
“Нөхцөл
байдал үндсээрээ өөрчлөгдөж,
Украины эсрэг хууль бусаар хүч хэрэглэхэд Бүгд Найрамдах Беларусь Улс оролцсон нь” гэрээг цуцлах шийдвэрийг гаргахад хүргэсэн
гэж тэрбээр Telegram хуудсаараа мэдээлсэн байна.
Беларусьтай 1992 оны 12 дугаар сард байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр болон түүнтэй холбоотой хоёр протоколыг цуцлахыг Засгийн газар санал болгожээ. Оросын довтолгооны дараа Украин Минсктэй худалдааны харилцаагаа түр зогсоосон байна.
Украины хуулийн дагуу улс хоорондын гэрээг парламент цуцлах ёстой. 1991 онд ЗХУ задран унасны дараа Беларусь Киевт их хэмжээний түлш, бордоо нийлүүлэн Украины худалдааны гол түншүүдийн нэг хэвээр байсаар иржээ.