Xiaomi компани анхны цахилгаан машинаа танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2023
оны арванхоёрдугаар сарын 29 /CNBC/. Хятадын гэр ахуйн цахилгаан бараа, ухаалаг гар утас
үйлдвэрлэгч Xiaomi компани цахилгаан автомашины зах зээлд нэвтэрч,
автомашин үйлдвэрлэгч томоохон
компаниуд болох Tesla, Porsche-тэй өрсөлдөх төлөвлөгөөгөө пүрэв гарагт танилцуулжээ.
“Xiaomi
SU7 автомашин туршилтын үйлдвэрлэлийн
шатандаа явж байгаа бөгөөд хэдхэн сарын дараа дотоодын зах зээлд гарна. Үнийн хувьд хараахан тодорхой болоогүй
байна” гэж тус компанийн гүйцэтгэх
захирал Лэй Жун X олон нийтийн сүлжээний
хуудсандаа мягмар гарагт мэдэгдсэн
байна.
Хятад хэлээр
“Sue Qi” гэж дуудах Xiaomi SU7 загвар нь
хурд авах чадвар болон бусад
үзүүлэлтээрээ Porsche-гийн
Taycan болон Tesla-гийн Model
S-ийг ардаа орхисон гэж Лэй Жун пүрэв гарагт гурван цагийн турш үргэлжилсэн танилцуулгын үеэр хэлжээ. Энэхүү загварыг бүтээх ажил гурван жил гаруйн турш үргэлжилсний эцэст 2024 оноос борлуулж эхлэх төлөвтэй байна.
Xiaomi-гийн гүйцэтгэх
захирал мөн автомат жолоодлогын технологи зэрэгт
салбартаа тэргүүлэгч болохыг
эрмэлзэж байгаагаа илэрхийлээд,
SU7 загвар дээр ажиллаж буй
баг өмнө нь BMW, Mercedes-Benz-д ажиллаж байсныг онцолсон байна. Xiaomi урьд нь “Human x Car x Home” хэмээх ухаалаг
экосистемийг бий болгохоо мэдэгдэж байсан бөгөөд SU7 нь ухаалаг утас болон
интернетэд холбогдсон гэр ахуйн цахилгаан хэрэгсэлтэй холбогдох ажээ.